Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос “Социал демократ оюутан” төслийг хэрэгжүүлж байна. SDS@University нь их дээд сургуулиуд дээр оюутан, суралцагчидтай салбар хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд хэлэлцүүлгийн зочноор салбар бүрийн дэд сайд оролцож, тухайн салбарын ирээдүйн чиг хандлага, оюутнуудад тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцох юм.
Төслийн хүрээнд салбар хэлэлцүүлэг #9 Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж дээр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн зочноор Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож, Техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутан залуустай уулзсан юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар
-Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутнуудад хөдөлмөрийн зах зээл дээрх хөдөлмөрийн чиглэлтэй холбоотой эрэлт нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. Засгийн газар шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ойрын хугацаанд их хэмжээний ажиллах хүчин хэрэгтэй байна. Нийтдээ 78 мянган ажлын байр шинээр болон шинэчлэгдэж бий болж байна. Тиймээс манай төгсөгчид ажлын байртай болох боломжуудыг танилцууллаа.
ХНХ-ын дэргэдэх ХНХ-ын судалгааны институт байдаг. Жил болгон хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг судалдаг. Энэ хүрээнд оюутнууд маань тус байгууллагын тусламжтайгаар хурдан ажилтай болох боломжтой хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл өглөө гэв.
Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч О.Назар
-МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй, гадаадад салбар зөвлөлтэй хамгийн том оюутны нэгдэл юм. Бид оюутны тулгамдсан асуудал руу чиглэсэн, оюутнуудын эрх ашгийг хамгаалсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь “Социал демократ оюутан” төсөл юм. Төслийн хүрээнд өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдыг урьж, Техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутнуудтай уулзаж байна. Социал демократ үзэл баримтлалыг оюутан суралцагчдад ойлгуулснаар олон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг нь олох, тэгш боловсрол эзэмших, нийгмийн байр суурь гэх мэтчилэн асуудлууд яригдаж байна.
Энэ сарын 26-ны өдөр болох нэгдсэн хэлэлцүүлгээр дүгнэлтээ хийж, хэлэлцүүлгийн үр дүнгээ ярилцаж, шийдвэрлэх гарцыг олох болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00