Иргэн Б нь 2021 оны наймдугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан байна. Ингээд Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаар буюу Транзит дугаар /ОХУ-с МУ-д түр хэрэглэх дугаар/ авч Монгол улсад оруулж ирсэн байна.
Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны есдүгээр сараас хойш грашт байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулсан аж.
Гэтэл тухайн үеийн зураг цахим орчинд “...Оросын Сбербанк Улаанбаатарт Монголын бүх долларыг ачаад яваа юм байна...” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болохыг ЦЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.