СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-03-24

НСГ: Мах, ногооны үнэ өсөлттэй гарчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний долоо хоног бүрийн үнийн дүнг танилцуулдаг. 2022 оны гуравдугаар сарын IV долоо хоногт:

  • хонины ястай мах нэг кг нь дунджаар 12782 төгрөг,
  • үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14571 төгрөгийн үнэ ханштай байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 724 (5.2%) төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 223 (1.4%) төгрөгөөр тус тус өссөн байв.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна.

.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна.

Харин гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1800 төгрөг,
  • 1-р зэргийнх 1310-1600 төгрөг,
  • 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.

Хүнсний ногооны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 5.5 хувиар өсч 1244 төгрөгөөр, монгол лууван 1.4 хувиар өсч 3074 төгрөгөөр, монгол байцай 1.4 хувиар өсч 2742 төгрөгөөр, монгол хүрэн манжин 1.7 хувиар өсч 3714 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.