СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-03-24

Усны хомстол хүүхдүүдийн нүдээр

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Дэлхийн Усны өдөр”-тэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 07-р цэцэрлэгт өдөрлөг зохион байгуулжээ.

Өдөрлөгийн үеэр тус цэцэрлэгийн ахлах бүлгийн гурван ангийн хүүхдүүдэд усыг ариг гамтай хэрэглэх тухай видео хичээл бэлтгэн танилцуулав. Мөн 2022 оны “Дэлхийн усны өдөр”-ийг “Газрын доорх ус, Далд баялгийн ил үнэ цэн” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан “Гүний ус, усны эргэлт”-ийн тухай үлгэр бэлтгэн танилцуулж, харилцан ярилцлаа.

Мөн мэдлэг олгох сургалтын дараа “Усаа хайрлая” сэдэвт гар зургийн уралдаан зохиож, оролцсон бүх хүүхдүүдийг гарын бэлгээр шагнав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.