СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-24

“Цемент шохой” ХК Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ бусад банкны хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн байсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосон. Тус үйлдвэрийг төрийн өмчид авч буйтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хаалттай байсан мэдээллүүдийг ил болголоо.

УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна.

Гэвч Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61,3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болжээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

УИХ, ЗГ, Төрийн өмчийн хорооны шийдвэрүүд нь төрийн болон орон нутгийн тухай өмчийн хуультай нийцэж байх ёстой. Хувьчлалын аргыг дангаар буюу хослуулан хэрэглэхийг зөрчиж “Бейзмент” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Төрд ноогдох хувьцаа, ноогдол хувийг чөлөөтэй эсвэл багцалсан хэлбэрт оруулан биржээр, биржийн гадуур арилжиж худалдан гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Хувьчлах хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаанд хийсэн сонгон шалгаруулалт үнэлгээний үнэн зөв байдал эргэлзээтэй. Үнэлгээний үр дүн зөрүүтэй, нотлох тайлан байхгүй. Хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргүүлэх байсныг хэрэгжүүлээгүй гэх мэтчилэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Анх хөрөнгө оруулалтын үр дүнд үүссэн өр төлбөр, банкнаас авч хэрэгжүүлсэн өр төлбөрийг хувьцаа болгосон асуудал байгаа. Зарим нэгэн хувьцаагаа зарсан.

.

Өмч хувьчлал буруу байсныг залруулж, алдагдсан өмчөө төр буцаан авч байна гэж ойлгох хэрэгтэй. 119 сая хувьцааг 1,4 тэрбум төгрөгөөр үнэлэх нь буруу юм. Мөн алдагдлууд ч бий. Тус үйлдвэрийн өр авлага бүхий 30 гаруй тэрбум төгрөг байсан. Хөтөлийн үйлдвэрийн гол худалдан авагч нь Эрдэнэт үйлдвэр бөгөөд хамгийн оргил үедээ 500 мянган тонн цементийг үйлдвэрлэж байв. Энэ үйлдвэрийн удирдлагууд өрийг төлөх боломж бүрэн байсан ч өр төлөх хүсэлгүй байсан ба цаана нь ямар шалтгаан байсныг хуулийн дагуу тодруулах байх.

Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар 

-2012 онд тус компани хөгжлийн банкнаас 61,3 сая ам.долларын зээл авсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тухайн зээлийн нөхцөлийн өөрчилж байсан. Зээл төлөх хуваарийн өөрчлөх байдлаар шийдэгддэг. Зээлийн барьцаанд тухайн үед ашиглаж байсан 17 ширхэг хуучин тоног төхөөрөмжийг барьцаалж байснаас өөр хөрөнгө барьцаалаагүй. Ирээдүйд бий болох тоног төхөөрөмж, төслийн үр дүнг барьцаалан гэдэг байдлаар гэрээ байгуулсан байдаг. Гэтэл ирээдүйд бий болсон хөрөнгө нь 2014 онд үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад ороод үйл ажиллагаагаа явуулсан боловч тус өдрөөс хойш санаатай барьцаа хөрөнгийг хөгжлийн банканд өгөхгүй, үндсэндээ 2.4 тэрбум төгрөгийн барьцаатай явсаар байна.

Толгой компани буюу “Бейзмент” ХХК-д зээл олгоод төслийг охин компани болох “Цемент шохой” ХК хэрэгжүүлчихсэн. Улмаар банк шаардлага тавихаар “Бейзмент” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан тул төсөл хэрэгжүүлж буй охин компаниас өр төлбөрөө нэхэмжилж болдоггүй асуудал үүссэн.

. Гэтэл хөрөнгө оруулалт Цементийн үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байтал тэгээгүй тул зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэж байна.

“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас  татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна. 

“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилжээ. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.

Тэгэхээр өчигдөр ЗГ-аас гарсан шийдвэрийн үр дүнд зээлийг төлүүлэх бололцоо бий болж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.