ОХУ-ын байгалийн хийн экспортыг хүлээж авдаг "нөхөрсөг бус" улс орнууд одооноос төлбөрөө зөвхөн рублиэр төлөх ёстой гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Тэрээр Засгийн газрын албан тушаалтнуудтай уулзах үеэрээ "Барууны хэд хэдэн орон Оросын хөрөнгийг битүүмжлэх тухай хууль бус шийдвэр гаргаж, мөнгөн тэмдэгтийнхээ найдвартай байдлыг сулруулсан. Тиймээс бид бараа бүтээгдэхүүнээ Европын Холбоо, АНУ-д нийлүүлэхдээ төлбөрөө ам.доллар, евро болон бусад валютаар авна гэдэг ямар ч утгагүй зүйл" хэмээн тэмдэглэсэн байна.
Ийнхүү Путин тус улсын Төв банканд байгалийн хийн худалдан авагчдад рублийн шаардлага тавих журмыг боловсруулах ажлыг даалгасан байна.
Оросын эсрэг олон улсын хориг арга хэмжээний улмаас рублийн ханш уналтад ороод байгаа бөгөөд Ерөнхийлөгч Путин улсынхаа мөнгөн тэмдэгтийг дэмжих зорилгоор ийм алхам хийсэн гэж эдийн засагчид үзэж байна. Гэвч энэ нь үр дүнтэй байх эсэхэд зарим шинжээч эргэлзэж байгаа юм.
Харин Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек ОХУ-ыг гэрээгээ зөрчсөн гэж буруутган, Европын түншүүдтэйгээ энэ асуудлаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Барууны орнуудын хатуу хориг арга хэмжээг үл харгалзан Оросын байгалийн хийн урсгал Европ руу чиглэсээр байгаа билээ. Европын Холбоо нь цахилгаан эрчим хүч, орон сууцны халаалт, хангамжийн үйлдвэрлэлдээ шаардагдах байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг ОХУ-аас авдаг юм.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Европын улсууд Оросоос авдаг хийгээ өнгөрсөн жил 40 хувиар бууруулж чадсан байгаа. Энэ нь энэ Путины уурыг их хүргэсэн дээ. Энэ жилээс ахиад 30 хувь буулгаж чадна гэж байгаа, ер нь авахаа болиноно гэдэгийг Оросууд мэдээд их уурлаж солиорцгоож л байгаа л даа
Барууныхан ОХУ-аас 1000 метр куба байгалийн хийг 280 доллороор авч байсан. Гэтэл тэд тус улсад тавьсан эдийн засгийн хоригоосоо болж өөрсдөө хүнд байдалд оров.Одоо хийн үнэ нь 3800 доллор болтол өсч, газрын тос, нүүрс, цахилгаан, титан,паллатий, никель хөнгөнцагаан үр тариа бордоо зэргийн үнэ нэмэгдэн, үүнийг дагаад үйлдвэрлэл үйлчилгээ өргөн хэрэгцээний бараа хүнсний үнэ өсч, үйлдвэрлэл алдагдалд орж,лангуу хоосорч,нийгмийн бухимдал үймээн самуун үүсч байгааг өдөр бүр зурагтаар харуулж байна.