СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-24

🔴LIVE: Нийслэлд мөрдүүлэх 38 стандартыг баталжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаан болж,  Хотын стандарт батлах, “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар байгуулах, “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай болон дүрмийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай танилцууллаа.

Хотын стандартыг боловсруулж батлуулах ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 14 албан хаагчийн бүртэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Тухайлбал, нийгмийн дэд бүтцийн хүрээнд ЕБС, СӨБ болон эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагыг хангах тухай тус тус хэлэлцсэн байна.

Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох нийтийн бие засах газар, усан оргилуур, хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар, хашаа хайс, хашлага, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбайн төлөвлөлт зэргийн стандартыг хангуулснаар иргэдийн аюулгүй, цэвэр орчинд эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Ингэснээр эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт сайжирч, оновчтой төлөвлөснөөр орчны аюулгүй байдал хангагдана гэдгийг НЗД-ын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва онцолж байв.

Нийслэлийн хэмжээнд 1090 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 85 хувь нь буюу 927 засаж янзлах шаардлагатай байгаа аж.

Мөн хотын стандартыг мөрдөж баримтлахад нийтийн тээврийн үйлчилгээ, тавигдах нийтлэг шаардлагыг тогтоох хэрэгцээ бий. Энэ хүрээнд нийтийн тээврийн хувьд үйлчилгээ, төрөл ангилал, тоноглол /хаалга, бариул, орох, гарах гарц/, гадна тал, өнгө үзэмжид тавигдах шаардлага зэргийг шинэчлэхээр баримт бичгийн агуулгад тусгажээ. Дашрамд дурдахад, нийтийн тээврээр өдөрт 400-500 мянган иргэн зорчдог байна.

Мөн амины орон сууц, үер борооны усны байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц бий болгох, хотын соёл, дуу чимээний соёл, гудамж, зам, барилга байгууламжийн хотжилт, замын тэмдэг тэмдэглэлд стандарт мөрдүүлэх аж.

Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, ая тухтай бүтээн байгуулалтыг бий болгоход чиглэсэн байх ёстой. Үүнд: 

-Хот төлөвлөлт, хот байгуулалт
-Ногоон байгууламж
-“Иж бүрэн гудамж”
-Нийгмийн дэд бүтэц
-Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин
-Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө
-Зорчигч тээврийн үйлчилгээ
-Хог хаягдлын менежмент
-Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг багтжээ. 

Хотын стандартыг ийн баталснаар эдийн засагт үзүүлэх нөлөөллийн хувьд Харин 10-аас дээш жилдээ буюу урт хугацаандаа нийт үйлдвэрлэл өсч, хотын нийт орлого нэмэгдэнэ, үүнийг дагаад иргэдийн амьжиргаа сайжрахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төлөвлөжээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.