СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХААДС-гийн санхүүгийн бичиг баримтыг хурааж, мөрдөн байцаалт эхлүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) буюу өнөөгийн Хөдөө аж ахуйн дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж буй тухай бид мэдээлсэн.

Тэгвэл .
Дээрх сангаас сүүлийн жилүүдэд .

Гэхдээ ХААДС-гаас олгосон, эргэн төлөөгүй зээлийн дийлэнх хувийг улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа юм билээ. Албан тушаалтнууд хувийн аж ахуйн нэгжийнхэнтэй үгсэн хуйвалдаж ТЭДС-гаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг хууль бус гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд авч, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж, өчигдөр орой зарим албан тушаалтнаас нь мэдүүлэг авсан юм.

Тухайлбал, ХААДС-гийн зээл, дэмжлэг хариуцсан хэлтсийн дарга Ч.Чинзоригоос мэдүүлэг авчээ. Мэдүүлэг өгөөд гарахад нь тайлбар авахаар хандсан боловч тэрбээр ямар нэг зүйл ярихаас татгалзсан юм.
Өнөөдөр ч тус сангийн хэд хэдэн албан тушаалтан, зарим аж ахуйн нэгжийн удирдлагаас тайлбар авахаар болсныг эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, тус санд эрх бүхий албан тушаал хашиж байсан С.Нямсүрэнг ХААДС-гийн хөрөнгө, зээлийг завшсан байж болзошгүй хэмээн шалгахаар болсон гэнэ.
Цагдаагийнхан энэ шалгалтаараа улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн байгуулсан аж ахуйн нэгжүүд ТЭДС-гаас авсан зээлээ хэрхэн зарцуулж буцаан төлсөн,эсэхийг нь нягталж байгаа. аж.
Тус сангийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр 50 саяас дээш төгрөгийн өр төлбөртэй 600 гаруй аж ахуйн нэгж, иргэн байгаагийн 550 нь компаниуд. Тэднээс хэд нь улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай, зээлээ төлсөн, үгүйг нь бид удахгүй мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.