СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Нийгэм | 2022-03-24

🔴LIVE: Хан-Уул дүүргийн 4000 гаруй иргэд “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Иргэдийн дасгал хөдөлгөөн хийх эрчмийг нэмэгдүүлж, зөв дадлыг бий болгох зорилготой “Илүүдэл жингүй эртэч Монгол аян” орон даяар хэрэгжиж байгаа билээ. Тус аянд Хан-Уул Эко дүүргийн 4000 гаруй иргэд нэгдэж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдаад байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:00-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон юм. 

Тус аяны 26 дахь өдрийн байдлаар нийт 164 мянга 463 иргэн 772 цэгт дасгал хөдөлгөөн хийж байгааг холбогдох газраас мэдээллээ. Тэгвэл Хан-Уул дүүргийн хэмжээнд, өдөр бүр зургаан заал, таван танхимд 5-78 насны нийт 4818 иргэн өглөөний дасгал хөдөлгөөнд хамрагдаж байгаа гэв. 

ХУД-ийн БТСХ-ны Нийтийн биеийн тамирын ахлах арга зүйч Н.Дэлгэрдалай:

- Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн зургаан заал, таван танхимд иргэд дасгал хөдөлгөөн хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 гаран иргэн энэ зааланд идэвхтэй хөдөлж байна. 

Өнөөдрийн хувьд дасгалын лайв буюу шууд дамжуулалт манай заалнаас явж байгаагаараа онцлог байна. Тогтмол оролцдог иргэдээс гадна дүүргийн төрийн албан хаагчид өргөнөөр хамрагдаж байна. 

Насны хязгаар байхгүй. Ихэвчлэн 5-78 насны иргэд Хан-Уул дүүргийн БТСХ-ны зааланд ирж дасгал хийдэг болсон. Өглөө эрт дасгал хийх нь цар тахлын үед дархлааг сайтар дэмжиж өгдөг. Ихэвчлэн амьсгалын болон булчингийн дасгал заадаг. 

Иргэдийн төлөөлөл: 

-Би 59 настай, Хан-Уул дүүргийн II хорооны иргэн. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн өдөр бүр ирж дасгал хийдэг болсон. Дасгалаа их эрч хүчтэй хийж, өглөөг сэргэг угтдаг. Бүр гэрийнхэндээ зааж өгдөг гэв.

-Анх зурагтаар мэдээлэл аваад, эхний өдрөөс нь л тасралтгүй явж байгаа. хэмээн бидэнд үзүүллээ. 

Мөн өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын төрийн албан хаагчид “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэн, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж буй нь энэ юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.