СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-24

ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан хэргийг дахин хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.24/ өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

8:00 цагт: “Корпорейт конвейншн центр”-т “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг болно.

9:00 цагт: СТӨ-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

9:30 цагт: Барилгын политехник коллежийн байранд төгсөгчдийг ажлын байранд зуучлах “АМЖИЛТТАЙ ТӨГСӨЛТ- АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармаг болно. Утас: 99003904, 9993000, 99076229

10:00 цагт: -Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай", "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай",  "Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл", "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-үүдийг хэлэлцэнэ.

-ОБЕГ-т БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас онцгой байдлын байгууллагаас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 99249813, 86150069

11:00 цагт: -Сүхбаатарын талбайд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” өдөрлөг болно.

-“Шихихутуг” их сургуулийн Номын санд Байгаль орчныг хамгаалах, Монгол зан заншил, хууль, цааз” номын нээлт болно.

-Багшийн дээдийн "Интер ном" номын дэлгүүрт сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ууд, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхийн холбоод хамтран “Боловсролыг дохионы хэлээр” олон нийтийн нөлөөллийн ажилыг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 89052549

12:00 цагт: -Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ийн эмэгтэй хагас шигшээ тоглолт Монгол бөхийн өргөөнд болно. Билетийн үнэ 2000 төгрөгөөр зарагдаж буй. 

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан хаалттай байсан мэдээллүүдийг ил болгоно. Утас: 99111880

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хэлэлцэнэ.

18:00 цагт: МУИС-ийн Номын санд боловсролын системийг дэмжих "Гараа" төслийн нээлт болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.241

Энэ мэдээлэл маш чухал шүү болвол урд өдөр нь гаргаж байвал их сайн бна

Зочин
2 жилийн өмнө
66.181.179.142

Хулгайч нараа ингэж өөгшүүлээд байвал төрд орж хулгай хийж амьдрах гэж зүтгэлгүй яахаа дээ ийм учир М.А.Н ыг ерөнхийлөгчтэй нь хурдан төрөөс зайлуулахгүй бол Монгол улс гэж байхгүй болох нь ОЮУН ЭРДЭНЭ бол худлаа солиорохоос өөр юу ч хийж чадахгүй юм байна монгол улс сүйрэлд орж байна

zochin zochin
2 жилийн өмнө
64.119.20.128

Ene GOK n olon zahiraluudaa tsuulj solij boldoggui yum bhda heden uvuu nar l duraaraa durgij bh yum ed nar yu hiideg ve???

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.104

С Балжинням

Балжинням
2 жилийн өмнө
202.55.188.104

Чухал мэдээлнл баыдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.