Аргентины нийслэл Буэнос Айрес хотод эхэлж буй Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтыг зорьж байсан Германы канцлер Ангела Меркелийн онгоц ослын буулт хийжээ. Берлинээс хөөрсөн онгоцонд техникийн гэмтэл гарснаас болж Кёльн хотын нисэх буудалд ослын буулт хийснээр канцлер Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтын нээлтийн арга хэмжээнээс хоцрох нь гарцаагүй болов.
Меркел болон онгоцонд сууж байсан Сангийн сайд Олаф Шольц, бусад төлөөлөгчид аюулгүй газардсан гэдгийг мэдэгджээ. Тэд Буэнос Айрест эхлэх дээд хэмжээний уулзалтын нээлтийн арга хэмжээнээс хоцроод зогсохгүй төлөвлөсөн байсан зарим уулзалтуудаа хойшлуулсан байна. Өнөөдөр Меркелийн баг Аргентиныг зорино.
Меркелийн нисч байсан Эйрбус А340 онгоц Нидерланд улсын агаарын хилээр нэвтэрсний дараа эргэж буцан Кёльн хотод газарджээ. Одоогоор онгоцны цахилгаан холболт саатсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com