СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-03-24

Чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

С.УЯНГА

Өсвөр насныхны дунд чихэрлэг хүнсний хэрэглээ хэт өндөр байгаа нь олон өвчлөлийн шалтгаан болж байна. Үүний ганцхан жишээ нь 7-11 насныхны таргалалт сүүлийн долоон жилд долоо дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. НЭМҮТ-ийн Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар илүүдэл жин 2010 онд дөрвөн хувь байсан бол 2017 онд 28 хувь болж өссөн байна.

2100 сурагчийн дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судлахад 14 хувь нь илүүдэл жинтэй байсан бөгөөд 7-11 насныхны таргалалт сүүлийн 7 жилд 7 дахин нэмэгджээ

Мөн дунд сургуулийн 2100  сурагчийн дунд судалгаа явуулахад өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа, ус, цай эзэлж байгаа нь тогтоогджээ. Хүүхдүүдийн шүдний өвчлөл нэмэгдсэн нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой учраас өвчлөлийн шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулахын тулд УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилснаа өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

100 грамм ундаа 5 граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

“Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байна. Төсөлд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэхээр тусгасан. Ингэснээр үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэнэ. “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөлд 100 грамм ундаа таван граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй талаарх заалт оруулж байгаа" гэлээ.

ДЭМБ-аас 2016 онд бүх улс оронд хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20 хувийн татвар ноогдуулахыг уриалж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.229.123.219

Иш чааваас даа.Хуульсаад байх юу байхав дээ

Хүмүүн
2 жилийн өмнө
192.82.87.130

Ёстой чаасдаа батлуулж буй хууль нь чихэрлэг зүйлс , бурхан дүйчсэн өдөр амрах гээд ийм л оюуны бядтай усан толгойтой их гишүүдтэй хүмүүс бид чинь . ИХ гишүүд муу зүйлд маш сайн төсвөөс хулгай хийх , иргэдийн урдуур орж хүүгүй шахуу зээл авах гэх мэт . Солонгос , хятад шиг авлигын эсэрэг час хийсэн хууль хууль санаачилж чадахгүй гарууд шүү .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.