СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-23

С.Мөнхнасан: 2025 он гэхэд өнгөрөлтийн нислэгийн орлогыг нэг их наяд төгрөгт хүргэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын явах зорчигчдын танхимд өнөөдөр “Агаарын навигацийн бодлого” хэлэлцүүлэг боллоо. 

Хэлэлцүүлгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, тус салбарт 2030 он хүртэл баримтлах стратеги төлөвлөгөө, чиглэлийн талаар тус салбарынхан хэлэлцэв. Тодруулбал, энэ хугацаанд Учир нь, 2013 онд батлагдсан Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн хугацаа дууссан байна. Тус баримт бичгийн хэрэгжилтийг хөндлөнгийн шинжээч болох ЗТХЯ-наас 73.2 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэжээ. Нөгөөтээгүүр, агаарын навигацын салбар нисэхийн салбарын хамгийн хүндийг үүрдэг бөгөөд цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд багагүй уналтад орсон байна. Ингэснээр Иргэний нисэхийн салбарын нийт орлогын 95 хувийг бүрдүүлдэг агаарын навигацийн орлого багасчээ.

Харин хоногт дунджаар 450 агаарын хөлөг манай улсын дээгүүр нисч өнгөрдөг байсан бол өдгөө өдөрт дунджаар 92 нислэг үйлдэгдэж байгаа нь өнгөрөлтийн нислэгийн тоо 5 дахин буурсныг харуулж байна.

Тухайн нислэгийн тоог өсгөх, агаарын зайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэхэд “Хил хязгааргүй нисэх” бодлогын зорилго оршиж буйг ИНЕГ-ын удирдлагууд онцолж байлаа. Хамгийн гол нь, тус хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн тулд иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, техник технологийн шинэчлэл хийх, хүний нөөцийн бодлогодоо анхаарч, нөөцөө чадавхжуулан мэргэшүүлэх шаардлагатай байгаа гэлээ.  Нисэхийн салбарт 2030 он хүртэл баримтлах бодлогын зорилгод Иргэний нисэхийн салбарыг аюулгүй, найдвартай, хүртээмжтэй, нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино гэж тодорхойлжээ. Тэгвэл 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52-р тогтоолоор батлагдсан "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогод нисэхийн салбарт гүйцэтгэх ажлуудыг тодорхой заасан байдаг. Тухайлбал, нисэх буудлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төр хувийн хэвшлийн хоорондын уялдааг сайжруулах зэргийг дурджээ.

Мөн ИНЕГ-ын дарга С.Мөнхнасангийн хэлж байгаагаар тухайн цаг хугацаанд шалтаг тоочилгүй, ирэх жилүүдэд хэрхэн хүндрэлээс гарах, хэвийн нөхцөлд эргэн орох, орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэв.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан:

-2013 онд батлагдсан Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн хугацаа дууссан. Энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг ЗТХЯ-наас хөндлөнгийн шинжээчээр дүгнүүлэхэд 73.2 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдсэн байна. Ирэх 10 жилийн хугацаанд бид үүнээс илүү байхад өнөөдрөөс анхаарах хэрэгтэй. Одоо Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2030 он хүртэл баримтлах бодлогын  хүрээнд үүнд маш сайн анхаарна гэв.ИНЕГ-ын Агаарын навигаци, Нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл:

-Навигацийн буюу өнгөрөлтийн нислэгийн орлогыг 2025 он гэхэд 1 их наядад хүргэхээр зорьж байна. Өнгөрөлтийн нислэгийг 2025 он гэхэд 250 мянгад хүргэх боломжтой гэж үзэж байгаа юм. Үүний тулд агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд бүгд хамтарч ажиллах шаардлагатай гэв.Ийнхүү иргэний нисэхийн салбарыг шинэчлэхийн тулд салбарын хууль болон дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид салбарын шинэчлэл болон агаарын навигацийн бодлогын талаар санал хүсэлтээ хэлж, салбарын удирдлагуудад хандан асуулт тавьж, хариулт авсан юм.Хэлэлцүүлгийн үеэр Иргэний нисэхийн төлөөлөл баримтлах гадаад бодлого болоод ОХУ-тай санамж бичигт гарын үсэг зурах асуудал сүүлийн 3 жилд яригдсан тухай асуув. Үүнд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Нисэхийн салбар бол маш чухал бас эмзэг. Шинэчлэх шаардлага байгаа. Эргээд очихоор санамж бичгийн гүйцэтгэлээ танилцуулдаггүй ийм нөхцөл байдал үүсдэг учир үрэгдээд дуусах тохиолдол гардаг.

Агаарын хаалга бол хоёр улсын хооронд яригдах асуудал. Агаарын зайн зохион байгуулалт, хүний нөөц хөрөнгө оруулалтаа хийчихье. Тэгээд төрд уламжилъя гэж байгаа. Мөн дэлхийн 70 гаруй улстай нисэхийн мэдээллээ хуваалцаж буй нь том амжилт. Нислэгийн урсгал төлөвлөлтөө автоматаар хоногоор, цагаар гаргадаг болсон” хэмээв.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.