СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-23

Боксын УАШТ-нд эхнэр нөхөр, ах дүү гурав оролцож байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цар тахлын улмаас тасалдаад байсан ХХ зууны манлай дасгалжуулагч Б.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн боксын тэмцээн энэ сарын 27-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ.

Энэ жилийн Боксын УАШТ-нд эхнэр нөхөр, ах дүү гурав оролцож буйгаараа онцлог байна. Ингээд та бүхэнд тэдний яриаг хүргэе. 

"Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ, Дэслэгч Х.Энх-Амар: Гэр бүлээ нэг тэмцээнд оролцох нь гоё ш дээ. Өөрөө тоглож байгаа мэдрэмжээ дүү нараасаа авдаг. 

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Болортуул: Намайг ОУ-ын хэмжээний мастер Төмөрхуягийн Болортуул гэдэг. “Алдар” спорт хороонд хичээллэдэг. Би нөхөртэйгөө шигшээ баг дээр танилцаж байсан. . Би 57 кг-ын жинд тулалддаг. 2016 оноос хойш 57 кг-ын жинд тулалдаж байна. Өмнө нь 48 кг-ын жинд тулалддаг байсан. Одоо 57 кг-ын жиндээ тулалдаж байгаа даа. Манай хүний гурван дүү нь боксоор хичээллэдэг. 51 кг-ын жинд тулалдаж байгаа Х.Энхмандах дүүтэйгээ байнга улсын аваргаар бид гурав, гурвуулаа байнга аварга болчихсон зогсож байдаг. .

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ахлагч Х.Энхмандах: Намайг Хархүүгийн Энхмандах гэдэг. Би 51 кг-ын жинд тоглож байгаа олон улсын хэмжээний мастер. Энэ жилээс манай дүү насанд хүрэгчид руу орж ирээд 4 лээ болж байна. . Олон улсын тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Цэргийн их наадмаас хүрэл медаль хүртсэн. Сая хамгийн сүүлд ах, аниа бид гурав Цэргийн дэлхийн аваргад яваад гурвуулаа медаль хүртсэн байгаа. Манай аниа, агаа хоёр мөнгөн медаль хүртээд би хүрэл медаль авсан байгаа. Олон улсын тэмцээнд байнга хамт оролцдог. Олон улсын тэмцээнээс хамт зөндөө олон медаль авч үзсэн.

“Алдар” спорт хорооны тамирчин Х.Билгүүнсайхан: Намайг Хархүүгийн Билгүүнсайхан гэдэг. “Алдар” спорт хороонд харьяалагдаж явдаг. 2019 оноос хойш боксын спортоор тууштай хичээллэж байна. . Анхны тэмцээн болохоор маш их догдлол ихтэй байсан болохоор их л гоё байна. Гэр бүлтэйгээ оролцож байгаа болохоор аймар гоё байна.

-Гэр бүлтэйгээ хамт оролцоход сэтгэл зүйн хувьд хүчтэй байдаг байх тээ?

Тийм. Байнга тусалж дэмждэг болохоор араас минь унахад түрч өгдөг учраас маш гоё санагддаг. Сэтгэлийн хүч сайн авдаг даа. Хэцүү зүйл байнга гардаг. . Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшдаа маш их баярлалаа. Ж.Отгонбаяр багшдаа баярлалаа. Тусалж дэмждэг компанидаа маш их баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хосбаяр
2 жилийн өмнө
202.55.188.117

Үнэхээр мундаг хүүхдүүд юмаа одоо олимпиос нэг медаль аваад ирвэл нутгын нэр аав ээжийн нэр гээл сайхан шүү Та 3 г л харж хүлээж байгаа

Baagii
2 жилийн өмнө
202.126.88.213

Mundag duu nartaa amjilt husiy

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.