СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говьсүмбэрт “Зөвийг зөвлөе” арга хэмжээ зохион байгуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2021 онд 135 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13-аар буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлт аж.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 48.8, зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар материалжуулан .

Өнгөрсөн жил тус аймагт согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 66 гарсан нь урьд оны мөн үеэс 12-оор буюу 22.2 хувиар өсжээ. Архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүстэй холбоотой 714 зөрчлийн 613 буюу 85.8 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон явдал эзэлсэн гэнэ.

2022 оны эхнээс энэ сарын 17 хүртэлх хугацаанд тус аймагт согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 11 гарчээ. Үүнээс найм нь хүний эрүүл мэндийн эсрэг, хоёр нь гэр бүлийн хүчирхийлэл, нэг нь золгүйгээр амиа алдсан хэрэг байгаа аж.

Эдгээрээс үзэхэд бол архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил голлох хувийг эзэлж байна. Тиймээс тус аймгийн Засаг даргын Тамгын газар, ГХУСАЗЗ-тэй хамтран “Зөвийг зөвлөе” арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний хүрээнд байнга архидан согтуурдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийн судалгааг гаргаж, дахин гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр “Таныг сонсъё” арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Сүмбэр сумд явган эргүүл тогтмол ажиллуулж буй бөгөөд гудамж, талбай, ахуйн хүрээнд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах чиглэлээр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.