СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-23

"Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж” зөвлөлгөөн зохион байгуулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын санаачлагаар “Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж” сэдэвт зөвлөлгөөн Дархан-уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний цогцолборт болж байна 

Энэхүү зөвлөгөөнийг ХХААХҮЯ-ны харьяа "Малын удмын сангийн үндэсний төв", Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн 17  сумын Засаг дарга, сумдын ИТХ-н дарга болон Хөдөө аж ахуйн тасгийн дарга нар оролцож байна. Зөвлөгөөнд оролцогчид малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж,  мөн малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт, Тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн малд зохиомол хээлтүүлгийн ажил хийх ажлын даалгавар зэрэг сэдвээр зөвлөлдөж буй юм. 

Оролцогчид зөвлөгөөний үеэр "Малын удмын сангийн үндэсний төв"-ийн цогцолборын үйл ажиллагааг танилцаж, Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах хонины эрчимжсэн аж ахуй эрхэлж буй “Сонгомол хишигтэн” ХХК-аар зочиллоо. 

Хэлэлцүүлэг зөвлөгөөний үр дүнд 2022 онд Сэлэнгэ аймгийн малын чанарыг сайжруулах зорилгоор тодорхой тооны малд гойд ашиг шимт хээлтүүлэгч малын үрээр зохиомол хээлтүүлгийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх, Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого, чиглэлийн талаар төр, орон нутгийн оролцоог хангах зэрэг асуудлаар нэгдсэн дүгнэлт гаргахаар зорьж байна.

Сумдын удирдлагууд хэлэлцүүлгээс гарсан шийдэл, зөвлөмж зэргийг орон нутагтаа зохион байгуулж тодорхой үр дүнд хүргэнэ гэж найдаж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэллээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.