ОХУ-ын цэргийн хүчний хангамжийн сүлжээ тасалдсаны улмаас тэдэнд ердөө гурав хоногийн хэрэгцээнд хүрэлцэх түлш, хүнс, сум үлдсэн гэж Украины цэргийн командлагчид мэдэгджээ.
Барууны албаныхан ч мөн уг мэдээллийг "үнэмшилтэй" гэж үзсэн ч одоогоор батлах боломжгүй гэж онцолсон байна. Гэвч Оросын арми бараг зогсонги байдалд орж, энгийн иргэд рүү их буугаар "хамаагүй" довтлох болсон нь Украины Зэвсэгт хүчний ерөнхий удирдлагын тайлангийн дүгнэлттэй нийцэж байгаа юм.
Тус улсын албаны хүн "Оросын арми тодорхой ангиллын зэвсэг болон бусад маш олон материал ашигласан гэж бид бодож байна. Тиймээс аливаа төрлийн хангамж нь дутмаг болсон тодорхой ангиудын талаарх мэдээлэл байгаа. Оросын цэргүүд одоо зогсонги байдалд орсон бөгөөд тэд логистикийн гинжин хэлхээний доголдлын улмаас хүссэн үр дүндээ хүрч чадаагүй байгаа юм" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн Пентагоны өндөр албан тушаалтны хэлснээр, Оросын цэргүүдийн дунд ёс суртахууны асуудал өргөн тархаад байгаа бөгөөд хоол хүнс, шатахууны хомстол үүссэнээс гадна өмсгөл, хувцас ч дутмаг байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
музейд байсан ганц танк нь хүртэл толгойгоо тайруулцан хэвтэж байналээ т80 н пуужин эсэргүүцэгчтэй хувилбар сая татагдсан бэлтгэл цэргүүд нь дэлхийн 2р дайны винтовоор зэвсэглэцэн зогсоо зураг нэтээр дүүрэн байна
Орос цэргийн хангамж тасарсан гэдэг америк мөрөөдөл
Одоо дэлхий нийтэд мэдээллийн дайн болж байна.Худал мэдээлэл тарааж бусдын толгойг эргүүлэхийг ялангуяа манай дүр эсгэсэн ардчилагчид туйлын гарамгай эзэмшсэн. Тэдний чаддаг юм нь хэвлэл мэдээллээр худал мэдээ тараах, бусдыг хууран мэхлэх, гүжирдаж гүтгэх, дайрч доромжлох, нэр төрд нь халдах,үнэн зүйлийг гуйвуулах явдал.Дайнд оросууд биш, Украины нацистүүд л газар сайгүй бүслэгдэж,амь тэмцэн ,үхлээ хүлээж байна.