СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай мэдээлэл өглөө. Э.Бат-Үүл хэвлэн нийлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийн тулд ийнхүү өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж дараах захидлыг бичжээ.

Захидалд “. АН-ын баатрууд, МоАХ дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай гэж уриалж байна. Жиргээчид маань энэ тэмцлийг дэмжихийг мөн уриалж байна

1990 оноос өмнөх тогтолцоо эргэн иржээ. Путиныг шүүмжлээд буруутан болдог гэмтэн болчихсон бурангуй нийгэм бий болжээ. . Өөрийн итгэл үнэмшлээр өлсгөлөн эсэргүүцэл илэрхийлж өлсгөлөн зарлаж байна. Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд, 1990 оноос өмнөх колони улс чинь сэргэж байна шүү. Монгол улсын Засгийн газартаа хандаж хэлэхэд энэ дайн сунжирвал хүмүүнлэгийн хямралд орно. Гуравдагч хөршдөө хандаарай.

Нэгт, жижиг гүрнийг том гүрэн дарангуйлдаг явдал газар авбал бидний ирээдүй эрсдэлд орно.

Хоёрт, манай эдийн засаг хүндэрч байна. Энхийг эрхэмлэх хэлэлцээр хийхэд уриалах ёстой.

Залуус аа, дэлхийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. 1990 оноос хойш 32 жилийн дараа анх удаа бурангуй ёс тогтож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж бичжээ.

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүл гэдэг хүний хувьд өөрийгөө суллаач, би гэм буруугүй гэж өлсгөлөн зарлаагүй

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам: Хорих 409-р анги нь дамжин өнгөрөх анги, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруугийн байдал эцэслэн тогтоогүй хүмүүс тэнд хоригддог. . Хуульд хэвлэн нийтлэх эрхэнд хэн ч халдах ёсгүй юм.

Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14-р зүйлд Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх болоод үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг. Энэ эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан. Хүний үндсэн эрхэд халдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Жам ёсны эрхээ эдлэх үүднээс өлсгөлөн зарлахаас өөр сонголтгүй болсон.

. Харин Монгол улсын ардчилал, хүний эрхийн асуудал маш аюултай түвшинд хүрлээ, өнөөдөр Путиныг шүүмжилж бичээд, Украины талаар үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцэж, энх тайвны эрхэмлэснийхээ төлөө тэр хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаасан.  

Үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн байдалд нь санаа зовж байна. Эрүүл мэндэд нь хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ. Прокурор хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн үүрэгтэй.

Энэ үүргийг нэхнэ. Өлсгөлөн зарласнаас улбаатайгаар эрүүл мэнд, амь насанд нь хохирол учирвал прокуророос нэхнэ гэдгийг хэлье. Өнгөрсөн долоо хоногт хэрэг нь давж заалдах шатны шүүхэд шилжсэн. Э.Бат-Үүл шүүх хурлыг нээлттэй явуулахыг л хүсэж байгаа. Одоо ч тэр шүүхэд биечлэн оролцоно, мөн хэвлэл мэдээллийнхэн болоод иргэдэд нээлттэй хийгээсэй гэж хүсэж байна" гэлээ.

Б.Чулуудай: Прокуророос хаасан, захидал харилцааны эрхийг нь хассан

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай: Аав минь “Путины колоничлол эргэн сэргэх үү?” гэсэн нийтлэлийг 3-р сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан, захидал харилцааны эрхийг нь хассан. Надад болон миний охинд бичсэн захидлыг өгөөгүй. Мөн хоёр нийтлэл бичсэнийг гаргаагүй. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.