СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шинэ Яармаг” орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын их хурлын тогтоолгүй гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын тайлан улсын нууцаас өчигдөр албан ёсоор гарч, олон нийтэд ил боллоо. Тус ажлын тайланд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай дараах зүйлс байгааг тогтоосон нь ноцтой бөгөөд анхаарал татаж байна.

Товч дүгнэхэд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үе буюу 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас “даахаараа ав” зарчим үйлчилжээ.

Тухайлбал, ” хэмээн дүгнэж, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай хэмээн үзсэн байна. Энэхүү болж байна.

 

2012-2016 оны хоёр Засгийн газар ХХБ-ны эзэн, “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй Эрдэнэтийн 49 хувь зэрэг томоохон ажил дээр ихэд “гар нийлэн” ажилласан байдаг. .

ХХБ-ны хамаарал бүхий Хөтлийн цемент шохой 294 тэрбум, Кью Эйс Си компани 212 тэрбум төгрөг аваад, одоо болтол төлөөгүй байгаа. Энэ бүхнээс харахад Н.Алтанхуяг ч, Ч.Сайханбилэг ч Д.Эрдэнэбилэгтэй ихэд санаа нийлдэг байсан бололтой юм.

Одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн тайланд “Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банканд ам.доллараар байршуулаагүйгээс Чингис бондын эргэн төлөлтийг хийхэд хүүгийн зөрүүгээр Засгийн газар 694.5 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээхээр байна” хэмээн дүгнэсэн байна. Энэ талаар сарын өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчтэй дуугарч байгаа.

Цаашилбал, Хөгжлийн банк арилжааны банкуудад битүүмжлэн байршуулсан 49.8 сая ам.долларын хадгаламжийн хүүг авахгүй байгаа бөгөөд хадгаламжийн хүүгийн тухай арилжааны банкуудтай байгуулсан дөрвөн талт гэрээнүүдэд тусгаагүй. хэмээн дүгнэжээ.

 

Тухайн үед, .

“Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн 3,4-р хорооллын эцсийн уулзвар, Цэцэг төвийн урд уулзвар, Ахуйн үйлчилгээний зам барилгын ажил, Архангай аймгийн төв дэх 4.51км авто замын барилгын ажил, Архангай аймгийн төв дэх 3.63км авто замын барилгын ажил, Архангай аймгийн төв дэх 6.25км авто замын барилгын ажил зэрэг ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулаагүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

Эдийн засгийн хөгжлийн сайд 2013 оны 29 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хөрөнгө оурулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн гэж үзэн, санхүүжилтийг олгон хууль зөрчсөнийг тогтоожээ. “Фортуна” энэ хэрэгтээ ял шийтгэл хүлээгээгүй. Тухайн үед .

Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Монроуд” ХХК “Гудамж” төслийн хүрээнд эхэндээ 440.000.000.0 төгрөгөөр ажил гүйцэтгэх  гэрээ байгуулсан боловч, гэрээнд өөрчлөлт оруулж, дүнг 1.895.550.885 төгрөг болгон нэмэгдүүлсэн байх юм. .

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий “Шинэ төмөр зам”, “Шинэ Яармаг” төсөл дээр ч ихээхэн “но” нуугдаж байна.  

“Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг Зам тээврийн яам дээр шалгах шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, төслийн захиалагчаас банканд ирүүлсэн зарим баримт бичгээс харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар, “Монголын төмөр зам” ТӨХК-ий энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй Хятад улсад оюутан сургасан 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байжээ.

.

“Шинэ Яармаг хаусинг прожект” ХХК нь Хөгжлийн банкнаас Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан 142 тэрбум төгрөгийг 2015 онд авч, “Шинэ Яармаг” цогцолбор хороолол хэмээх тансаг зэрэглэлийн хотхоныг барьж байгуулсан ба энэхүү хотхоны борлуулалт одоо ч хэвийн явсаар байхад Төрийн банканд 59 тэрбум төгрөг л төлсөн, одоо 117 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баатар
2 жилийн өмнө
192.82.86.236

Алтанхуяг гэж нохорийг шалгааж Гудамж тосрл гэж монго угаасан юм байлаа ямарч хун явахгуй газар хэдэн боржуур наасан байх шиг Гарамгайбаатар хоон хэлэлцэх хугцааг дахин сэргээх хэрэгтэй Энэ аманд багтахгуй тоонуудаар гарсан монгийг толуулэх хэрэгтэй манай энэ шуух монготэй хумуустэй ердоо ажиллахуй юм монго аваад Хаус том машин хуухдууд нь сургалтын толбороо толуулээд байж бна Оюун Эрдэнэд баяр хургэе энэ тосгонд оссон залуу хуулийн дагуу ажиллаж байгаад нь баяр хургэе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.