СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-03-23

“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан бөгөөд энэ өдөр улс орнууд нэгдсэн нэг уриан дор сүрьеэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, сургалт сурталчилгааг өргөн зохион байгуулдаг.
, сүрьеэгийн илрүүлэлтийг эрчимжүүлэх, хүн амын сүрьеэгийн талаар мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, төрийн бус байгууллагын оролцоог таниулах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа.

Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 24-ны өдөр Сүхбаатарын талбайд “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ ӨДӨРЛӨГ-ийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт ХӨСҮТ, НЭМГ, НЭМҮТ, нийслэлийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансер, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ, МУЗН, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд мэдээлэл өгөх юм.

Өдөрлөгийн үеэр

  • Сүрьеэ өвчний талаар мэдээлэл өгөх,
  • Шинж тэмдэг эмнэлзүйн асуумж авах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх,
  • Телевиз, сайтуудад мэдээлэл хүргэх,
  • Хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулах,
  • Шаардлагатай хүмүүсийн рентген зургийг авч дүгнэлт хийх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.