СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ: Гаалийн ерөнхий газрын 50 удирдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 89 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор 65 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. Дээрх 89 албан тушаалтны 50 нь Гаалийн ерөнхий газрын удирдах албан тушаалтан байна.

Гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 301 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 136 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. .

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 34 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.