Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, контейнер буулгах ажил өнөөдрөөс эхэлжээ.
Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх мөн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараажуудыг буулган, газар чөлөөлөх ажил Хан-Уул дүүрэгт өнөөдрөөс эхэлсэн байна. Өнөөдөр Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 22 гарааш, контейнерийг буулгаж, уг байршил дээр иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ тухайн орчны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилтын ажлуудыг үе шаттай хийж эхэлнэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яг зөв. Байшин барилга нь замбараагүй баригдсан, машин түр зогсох газар олддоггүй газар даа. Ашгүй овоо цэгцрэх нь дээ.
Гараашгүй болгоно оо. Зогсоолыг үнэтэй болгоно оо. Ачилтын зардлыг 100000 төгрөг болгоно оо. Долгорсүрэнгийн Сумъяабазар.
Хан уул дүүргийн 3р хорооний нутагт МТС лийн баруун баруун талын шар бхйрний хашааг чөлөөлж явган зам гаргаж өгнө үү