СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-22

МУГТ П.Сэрдамба: Зодог тайлсан ч боксоо дахин тоглох хүсэл байдаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Цар тахлын улмаас тасалдаад байсан ХХ зууны манлай дасгалжуулагч Б.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн боксын тэмцээн энэ сарын 27-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ. 

Боксын УАШТ-нийг МУГТ П.Сэрдамба үзэхээр Бөхийн өргөөнд ирсэн бөгөөд хэсэг хугацаанд түүнтэй хууч хөөрсөн юм.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар МУГТ П.Сэрдамба:

-Хоёр жилийн хугацаанд тэмцээн, уралдаан болсонгүй. Ойрд Бөхийн Өргөөнд тамирчид ингэж олноор цуглаагүй. Би 2012 оны Лондонгийн олимпд ороод зодог тайлсан. Түүнээс хойш Монголын Боксын холбооны генсекээр мөн Төмөр замд ажилласан. Одоо бол Боксын холбооны удирдах зөвлөлд байна.

Манай спорт чинь 40 хүртлээ шүү дээ. Хамгийн гол нь хөнгөн жин бол маш хурдан, богино хугацаанд бэлтгэлээ хийгээд, амжилт гаргахгүй бол доороос залуу хүүхдүүд хурдаараа гараад ирдэг.

Тоглох сэтгэл маш их төрдөг. Боломж нь байгаа ч гэсэн нэгэнт зодог тайлсан хүн дахиж рингэнд гарах нь байж болохгүй.

Манай У.Мөнх-Эрдэнэ бас сүүлийн удаа Улсын аваргадаа орж байгаа нь онцлог юм уу. 40 насныхаа төрсөн өдрийн босгон дээр Улсын аваргадаа орж байна. Байнгын л бэлтгэлтэй байдаг ясны тамирчин. У.Мөнх-Эрдэнэ бараг 25 жил бокс тоглосон байна. Энэ спорт бол У.Мөнх-Эрдэнийн амьдрал нь байсан.

Тэмцээний үеэр 15:00 цагаас сугалаа явуулж байгаа. Тасалбар нь 2000 төгрөгөөр зарагдаж байгаа. Өнөөдрөөс эхлэн өдөр бүр супер шагналд нь гар утас бэлэглэж байгаа. Тэгэхээр бокс сонирхогчид маань ирж тамирчдаа дэмжээд, сугалаанд оролцож азтан болоорой.

 

"

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.