СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Азорын арлуудад 1,100 гаруй газар хөдлөлт бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Португалийн Азорын арлуудад 48 цагийн дотор 1,100 гаруй бага хэмжээний газар хөдлөлт болсны улмаас орон нутгийн эрх баригчид онц байдал зарлаж, мэргэжилтнүүд энэхүү "газар хөдлөлтийн хямрал"-ыг судалж эхлээд байна.

Атлантын далайн дундах бүлэг арлын нэг хэсэг болох гэж Азорын арлуудын Газар хөдлөлт, галт уулын хяналтын төвийн тэргүүн Руи Маркес мэдээлжээ. Түүний хэлснээр, ихэнх газар хөдлөлт Манадасын галт уулын ан цавын дагуу үүссэн бөгөөд уг уул нь хамгийн сүүлд 1808 онд дэлбэрсэн аж.

Нийт Сан Хорхегийн хүн амын дийлэнх нь амьдардаг Велас хэсгийн захирагч Луис Силвейра өнгөрөгч даваа гарагт онц байдлын төлөвлөгөөг идэвхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан ч энэ нь ердөө урьдчилан сэргийлэх зорилготой гэж онцолсон байна.

Испанийн Ла Пальма арал дээр өнгөрсөн жил үүнтэй төстэй үйл явдал өрнөсөн бөгөөд Камбре Виежа галт уул дэлбэрч эхлэхээс өмнө мөн олон удаагийн газар хөдлөлт болсон билээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.