АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путиныг "дайны гэмт хэрэгтэн" хэмээн нэрлэсэнтэй холбогдуулан ОХУ Вашингтонтой харилцаагаа тасална гэж анхааруулсан бөгөөд Москва дахь АНУ-ын Элчин сайдыг дуудаж, албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлэхээр зэхэж байна.
Тодруулбал, Оросын Гадаад хэргийн яам Ерөнхийлөгч Байдены "хүлээн зөвшөөрөх боломжгүй мэдэгдэл"-тэй холбогдуулан Элчин сайд Жон Салливаныг албан ёсны уулзалтад дуудсан бөгөөд энэ талаарх мэдэгдэлдээ "АНУ-ын Ерөнхийлөгч өндөр албан тушаалтай төрийн зүтгэлтний хувьд зохисгүй үг хэллэг ашигласан нь Орос-Америкийн харилцааг тасрахын ирмэгт тулгаад байна" хэмээн онцолжээ.
Эдгээр хоёр улс нь 1933 оноос хойш дипломат харилцаатай байгаа ч В.Путин газар нутгаа тэлэх кампанит ажлаа эхлүүлснээс хойш Вашингтон, Москвагийн харилцаа улам тогтворгүй болоод байгаа билээ.
Ерөнхийлөгч Байден өнгөрөгч даваа гарагт Их Британи, Франц, Герман, Италийн удирдагчидтай уулзаж, Оросын газрын тос, байгалийн хийн эсрэг хориг арга хэмжээ авах тал дээр нэгдсэн хүчин чармайлтыг бэхжүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэ асуудлаар ЕХ-ны дотор хагарлын шинж тэмдэг илрээд байгаа ба Балтийн орнууд болоод Польш улс газрын тосны хатуу хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа бол Германы зүгээс эрчим хүчний богино хугацааны хориг нь ажилгүйдэл, түлшний хомстолд хүргэнэ гэж эмээж байна.
Газрын тосны хэрэглээнийхээ 27 хувийг Оросоос импортолдог ЕХ өнөөг хүртэл АНУ, Их Британийн хориг арга хэмжээнд нэгдээгүй байгаа бөгөөд ийм төрлийн арга хориг нь Европын эрчим хүчний тэнцвэрт байдалд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков анхааруулсан юм.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европыг ОХУ-тай бүх худалдаагаа зогсоохыг уриалж, "Эзлэн түрэмгийлэгчдэд еврогоо бүү өг. Тэдэнтэй холбоотой бүх боомтоо хаа. Тэдэнд бараагаа бүү экспортол. Эрчим хүчний нөөцөөс нь татгалз. ОХУ-ыг Украинаас гарахыг шаард" гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Газар нутгаа тэлэх бодлого биш тэнэг минь ээ хэхэ
Германд амьдардаг найзууд маань түлш шатахуун гурилан бүтээгдэхүүний үнэ өсөөд амьдрал хэцүүдэж байна гэж байх юм
Газар нутагаа тэлэх гэсэн юм уу..Заавал цаанаа нэг юм хэлэх юмаа..Ер нь монголчууд бид нар энд мянга хуцацгаагаад Орост Украйнд түй ч Нөлөө үзүүлэхгүй..Худал үнэн хуцахаа больёоо
Хоёр өвгөн нас нь гүйцсэн болохоор арчаагүй үйлдэл гаргаж байна даа
Путин маш шийдвэртэй зөв юм хийж байна гэж бодож байна.АНУ иракыг юу болгов.Ливи,сирийг юу болгов..Яг Зеленскый шиг шиг зарцуудаараа олон улс үндэстнийг самруулсан..АНУ-ын түрэмгийллийг оросоос өөр сөрөх хүч алга.
Зелинский бол ёстой жүжигчин юмаа
Тэнэгүүд энд хичнээн хашгираад нэмэргүй хэнийх нь зөв болохыг цаг хугацаа харуулна
ЗӨНӨСӨН ӨВӨӨГИЙН УЛС СҮЙРЧ, ЭЗ НЬ УНАХ НЬ ОДОО ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ Ш ДЭЭ .
Энэ хэн юм бэ.Хэн ч биш салбадай