УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Уг зээлийн хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөлд зарцуулах юм байна.
Монгол Улсад 180 мянга орчим малчин өрх байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 30 гаруй хувь юм. Эдгээр хүмүүсийн амьжиргааг залгуулж буй мал аж ахуйн салбарт тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, үр ашигтай байх шаардлага тулгарч байгаа тухай яриад удаж байна. Бэлчээрийн даац байж болох хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь энэ салбарт үр ашигтай бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгожээ. Үүний дагуу Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
30 сая ам.долларын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2027 он хүртэл Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хүрээнд 11660 малчдыг хамарсан 466 бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 466 малчдын бүлгийг бий болгох юм байна. Ингэснээр бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжирна гэж үзжээ. Энэ хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.