Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1054266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар бүртгэлтэй байна. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байгаа учраас тэдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар 2022 онд эхлүүлжээ. Харин нөхөн бүрдүүлэлтийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах учраас иргэд egazar.gov.mn сайтаар орж газраа нэгдсэн санд бүртгүүлэхгүй бол хүчингүй болох юм байна.
Энэ талаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ:
“Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын еgazar.gov.mn системд нэвтэрснээр иргэд газрынхаа мэдээллийг шалгах боломжтой. Тухайн сайт руу хувийн регистрээр нэвтэрч орсны дараа “Миний газар” гэх хэсэг харагдана. Энэ дотор нэвтэрч газрынхаа мэдээллийг авч болно гэсэн үг. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд бүртгэлгүй бол харьяа газрын албандаа хандах нь зүйтэй.
2022 он гарснаас хойш нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Улмаар энэ оны гуравдугаар сарын 1-ны дотор дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг дахин хоёр сараар сунгасан. Түүнчлэн иргэдийн зүгээс хиймэл ачаалал үүсгэх асуудал байна. Олон нийтийн дунд нийтлэг буруу ойлголт байна. Тухайлбал, гэрчилгээгээ авсан учраас газартай болчихсон гэж боддог. Гэрчилгээн дээр байгаа газраа чухам хаана ямар байршилд байгааг мэддэггүй. Мөн газрын албанд бүрдүүлж өгөх ёстой зарим материалаа дутуу өгснөөс болоод мэдээллийн санд ордоггүй.
Улмаар мэдээллийн санд тухайн газар нь бүртгэгдээгүй байх тохиолдол бий. Газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг байгаа бол тухайн баримтаа харьяалах газрын албандаа авч очоод шалгуулж мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Ямар шалтгаанаар мэдээллийн санд ороогүй гэдгээ газрын албанаас тодруулж, бүртгүүлнэ гэсэн үг” гэв.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэн:
“Өмнө хэрэгжиж байсан систем дээр иргэн, хуулийн этгээдийн газруудын бүртгэлийн зарим нь зөрүүтэй, буруу бүртгэгдсэн мэдээллүүд нэлээдгүй байсан. Ингэхдээ иргэн, хуулийн этгээд тухайн газрыг эзэмшиж авчихаад захирамж шийдвэр гарчихад л болно гэх ойлголттой явснаас гэрээ, гэрчилгээгээ авдаггүй асуудлууд байдаг.
Иймд улсын хэмжээнд энэхүү цахим шинэчлэлийг хийснээр зөрчилгүй газрын мэдээллүүд нэгдсэн системд орж баталгаажиж байгаа гэсэн үг юм. Улсын хэмжээнд 598 мянга гаруй нэгж талбар зөрчилтэй байгаа. Зөрчилтэй газрууд баталгаажаагүй гэсэн үг. Юун түрүүнд иргэд газрын цахим бүртгэлийн систем болох egazar.gov.mn сайтаар орж, өөрсдийнхөө нэр дээр байгаа газрыг бүртгэлтэй эсэхийг шалгах ёстой. Газрын мэдээллээ шалгасны үндсэн дээр дараагийн арга хэмжээг авна гэсэн үг. Тухайлбал, бичиг баримтын болон материалууд нь дутуу ч юм уу байдлаар орхигдсон түүнчлэн өөрийн эзэмшлийн газраа тэлсэн аль эсвэл төлбөрөө төлөөгүй гэх мэт зөрчлүүд байна.
Газраа заасан хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн системээс газрыг олгодог болж байгаа. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд тусгагдаагүй бол мэдээллийн санд орохооргүй болчихож байгаа юм. Хэрэв системд бүртгүүлээгүй бол шат дамжлагууд маш их болно л гэсэн үг. Одоогийн нөхцөлд бичиг баримтын зөрчилгүй бол систем дээр шууд баталгаажуулж байгаа. Баталгаажуулсны дараа иргэн, хуулийн этгээд гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа интернетээс хэвлэн авах боломжтой болно” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 58 (6790)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ядарсан иргэдийн алга дарам газрыг хүчингүй болгож яаханав дээ гараш зуслангийн газар гээд та нарын завааруулсан гайг л бил амсаж байна зундаа нэг сар гардаг зуслангийн газрыг голыэ эргээс 50 м дотор байна гээд хүчингүй болгох гээд чичрээд байх юм ганц сар утаа тоосноос уушгаа цэвэрлэдэг хүүхэд хөгшид нар салхи үздэг боломжийн хүртэл булаах юм арчаагүй төр ч болдоо ядарснаа дээрэлхээд задарснаа дийлдэггүй????
Umchiluliin gszar l burtguuleh uu? Ezemshliin zuslangiin gazar yah ym bol
Novshnuudaa oorosdoo hiimleer zavaaruulj budilaan uusgej baij internet medee medeellelees angid baidag heden ydarsan irgdees gazarig ni tseverheen bulaaj deeremdej avah sanaa aguulaad b. na uu estoi hutsan biz amidrah gazargui bolchihuul ta nartai negee uzej baigaad uhsen deer baih.
yaj nevterch oroh uu
egazar гэдэг рүү орохоор нууц үг нэхээд байна.Нууц үг хаанаас авах юм
Baahan irgediig gazariig dalimduulj huraagaad bolgoj gazariin idej uuhandee
Yaj newterj oroh we
gazariin a alband ajildag darga ni hadam aaw ni hurgen ni hurgan niiled ah duu naiz nuhudiinhuu ner deer ali hediin gazariin gerchilgege garagtsan baidag yum bnle ted nariig bugdiig ni shalgah tsag ni ug boltsonl bmar yum da
gazariin a alband ajildag darga ni hadam aaw ni hurgen ni hurgan niiled ah duu naiz nuhudiinhuu ner deer ali hediin gazariin gerchilgege garagtsan baidag yum bnle ted nariig bugdiig ni shalgah tsag ni ug boltsonl bmar yum da
Sain bain uu gazar haaguur ogcn bn we han uul duureg
Газараа шалгуулхаа очиход БЗД газрын алба 6.1ээс хойш ир гэсэн бналээ юу гэсэн үг юм болоо
sain bn
ene ih daramttai yma huchingui bolgono gehshig
Яаж нэвтэрч орохбэ
Яааж орох юм бэ бүүр сайн дэлгэрэнгүй заагаад өгөөч
ядаргаатай юм бээ төрийн ажил чинь яагаад ийм төвөгтэй лайтай юм бээ
Би 0.7 газраа аваагүй байж байгаад сая шинэ газар авах өргөдөл өгсөн 1 сарын дараа хариу нь гарна 1 сар болоод ирсэн 1жилийн дараа ир гэхийм энэ ямар учиртай юм бол яагаад хугацаа нь сунгагдаад байгаан бол би ер ойлгосонгүй
0 7 га газраа яаж бүртгүүлж авдаг юм бэ
Shineer 0.7 ga gazaraa abah gesen yumaa duuregt handsan oorsdoo gazar.mn orood gazariin kod abaad ir terii ni shalgaad hun abaagui gazar bbal orgodoloo bichij ogno gesen. Ter gazariig ni bid nart heleed haraad iim iim gazar bn gedgiig zoblood ogch boldoggui yum uu. Duurgiin ogch bgaa gazar ni gazaraa abah gesen yumaa.