СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-21

БИЧЛЭГ: Ар гүнтэд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн зусланд айлын байшин шатаж буй бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа оруулж, бусад байшингийн эздэд сэрэмжлүүлэг хүргэсэн.

Тухайн иргэний өгсөн дуудлагын дагуу яг одоо Гал унтраах 74-р ангийн албан хаагчид газар дээр нь ажиллаж байна. Хэдийгээр хажуу байшин руу гал ороогүй ч түгжээтэй хашаа хайс ажилд нь төвөг учруулж байгааг тухайн иргэн сэрэмжлүүлжээ. 

Уг галд иргэн Х-гийн 8×10 метрийн хэмжээтэй байшин, 5×8 метр хэмжээтэй гарааш шатаж, мөн иргэн Г-гийн 5×8 метрийн хэмжээтэй гарааш галын дөлд хайрагдан шатаж байсныг, хүч нэмэгдүүлэн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 50 минутад тус тус ажиллаж унтраасан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.