Цар тахлын улмаас тасалдаад байсан ХХ зууны манлай дасгалжуулагч Б.Батбаяр багшийн нэрэмжит насанд хүрэгчдийн боксын тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ныг дуустал Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ.
Тэмцээнд нийт 40 байгууллагын 200 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ жилийн улсын аваргад манай услын боксын "од"-ууд бүгд оролцож байна. Тэдний нэг нь МУГТ Э.Цэндбаатар. Тэрбээр тэмцээнд оролцох үеэрээ манай сурвалжлагчид дараах ярилцлагыг өгчээ.
Э.Цэндбаатар "Энэ жилийн улсын аваргаар орж дутуугаа гүйцээмээр байна. Олимпын медаль авахыг хүсэж байна. Улсын аваргаар түрүүлсэн нь шигшээ багтаа орно. Надад бодсон юм бас байна. Эргээд сонирхогчдын боксоороо улсын аваргаар 63кг жинд оролцож байгаа. Ерөнхийдөө дутуугаа л гүйцээмээр байна. Дүү нар бас ширүүн байна. Ерөнхийдөө өрсөлдөгч нар ч олон байна. Бүгд л хүчтэй, хурдтай... Сонирхогчдын бокс бол ерөөсөө л хурд, хүч шүү дээ. Баг тамирчдадаа бүгдэд нь амжилт хүсье. “Гал гарсан” гоё тоглолт гарганаа. Бөхийн өргөөндөө ирж тамирчдаа дэмжээрэй гэж хэлье" гэлээ.
Ташрамд дуулгахад Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй уг тэмцээний тасалбарыг Бөхийн өргөөний кассаас шууд ирээд авах боломжтой. Урьдчилсан тулааны билет 2000 төгрөг, шигшээ тулааны билет 3000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбар авсан иргэдээс өдөр бүр азтан тодруулах аж. Азтаны шагналд тэмцээний пудволк, малгай, олимп болон дэлхийн медальтнуудын гарын үсэгтэй бээлий зэрэг байгаа бол нөгөөдөр буюу 2022.03.23-ны өдөр болох нээлтийн ажиллагаа, бямба ням гарагт болох шигшээ тулааны өдрүүдэд томоохон шагналын сантай азтан тодруулахаар төлөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нямбаатар Бадарууганхулгайч чамайг зайлуулах гэж боксын холбоонд очоод санаа нь амраад гарсан.одоо буцаж шигшээ багтаа очоод үзүүлээд өг чи чаднаа.