СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-21

"Амбиц" өндөртэй туслах шалгаруулж авна гэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн туслахаа сонгон шалгаруулж авах зар гаргажээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүний (өөрийн) бие төлөөлөгч-туслахаар дараах шаардлагыг хангасан хүнийг сонгон шалгаруулж авах хүсэлтэй байгаа тул сонирхсон хүн өөрийн анкет(CV)-аа монгол, эсхүл англи хэлээр 2022.03.21- 2022.04.04-ний хооронд sukhbaatarj@parliament.mn цахим шуудангаар ирүүлэхийг хүсье.

Үүнд:
1. Эрх зүйч (хуульч);
2. Нийгмийн ажилд дур сонирхолтой, хүнтэй харилцах чадвар сайн байх;
3. Англи буюу аль нэг гадаад хэл сайн эзэмшсэн;
4. Хоёроос доошгүй жил тогтвортой ажлын ачаалал дааж ажиллах, цаашид тавьсан зорилгынхоо төлөө тууштай зүтгэх (амбиц) хүсэл эрмэлзэлтэй.
Өөрийнхөө зорилго, мөрөөдлийнхөө талаар нэмж мэдээлэл явуулж болно" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.