СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-03-21

БЕГ: Улсын олимпиадыг ялгавартай зохион байгуулсан зүйл байхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын олимпиадыг бүх хичээлээр бус ялгавартай хэдэн хичээлээр явуулж байгааг багш нар болон эцэг, эхчүүд шүүмжилсэн. Энэ хичээллийн жилд Монгол хэл бичиг, түүх-нийгмийн ухаан, дизайн-технологи, англи хэл гэсэн хичээлүүдээр улсын олимпиад зохион байгуулахгүй байгаа ажээ. Уг асуудалд Боловсролын Ерөнхий газраас дараах тайлбарыг өгч байна. 

Боловсролын ерөнхий газар: 

-2021-2022 оны хичээлийн жилийн хувьд, Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Засгийн газрын 2022 оны 66 дугаар тогтоолоор цуцалсантай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагын хичээл, үйл ажиллагаа, түүний дотор ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар хагас жилийн хичээлийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс танхимаар эхлүүлсэн билээ.
Иймээс уламжлал болон зохион байгуулж ирсэн хугацаандаа улсын төрөлжсөн олимпиадын нэг, хоёрын давааг зохион байгуулах нөхцөл бүрдээгүй, гурвын давааг хичээлийн жилд багтаан зохион байгуулахад хүндрэлтэй байгааг харгалзан улсын төрөлжсөн олимпиадыг.

Харин математик, хими, биологи, физик, мэдээлэл зүй, биологи, газар зүй, орос хэлний олимпиад зохион байгуулах дэд хороод хичээлийн жилдээ багтаан улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах боломжтой гэсний дагуу Боловсролын ерөнхий газраас “2021-2022 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах хуваарь”-ийг баталж, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн.

Энэхүү хуваарь нь зөвхөн 2021-2022 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулахад мөрдөгдөх бөгөөд хичээл, судлагдахууныг чухал, чухал бус хэмээн ялгаварлах, багш нарын мэргэжлийн хөгжил, сурагчдын хөгжил, төлөвшил, эх хэл, түүх соёлын тухай мэдлэг, оюун ухааны хөгжлийг дэмжих олимпиадыг таслан зогсоох зорилго агуулаагүй болно.

Цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн нөхцөл байдал, танхимын хичээл, сургалт 2 жилийн туршид удаан хугацаагаар тасалдсаны улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурлагын хоцрогдол багагүй хэмжээгээр үүссэнийг мэргэжлийн байгууллагаас явуулсан судалгаа, хөндлөнгийн оношлох үнэлгээ, сургуульд суурилсан үнэлгээний үр дүнгүүд харуулж байна. Иймд 2021-2022 оны хичээлийн жилд сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, нийгэм сэтгэл зүйн байдлыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж ажиллахыг багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эх, асран хамгаалагчид та бүхнээсээ хүсэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.