СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мариуполь хотын эрх баригчид бууж өгөхөөс татгалзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын цэргийн хүчин Украины Мариуполь хотыг сүүлийн хэдэн долоо хоногийн турш бүслээд байгаа бөгөөд хэрэв хотын эрх баригчид бууж өгвөл иргэдэд аюулгүй гарц олгох санал тавьсан ч Украины тал татгалзжээ.

Үүний дагуу, Мариуполь дахь украйн болоод "гадаадын хөлсний" цэргүүд зэвсгээ хаяж, хотыг орхин гарах ёстой бөгөөд үүний дараа хоол хүнс, эм тариа болон бусад хангамж бүхий хүмүүнлэгийн цувааг хот руу оруулахыг зөвшөөрч, энгийн иргэдийг аюулгүй гарцаар хангах байсан юм.

Мариуполийн эрх баригчид энэхүү нөхцөлийг өнөөдөр өглөө хүртэл хүлээж авах шаардлагатай байсан ч бүс нутгийн албаныхан яасан ч бууж өгөхгүй гэж мэдэгджээ.

Харин Мариуполь хотын даргын зөвлөх Петр Андрющенко "Бид эцсийн хүчээ барагдтал тулалдах болно" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, Москвагийн хүмүүнлэгийн амлалтад итгэх боломжгүй бөгөөд Оросын арми зарим оршин суугчийг ОХУ руу албадан нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Мариуполь бол Оросын стратегийн гол бай бөгөөд хамгийн ширүүн тулаан өрнөж буй хотуудын нэг юм. Тус хотод ойролцоогоор 300 мянган хүн хэдэн долоо хоногийн турш ундны ус, цахилгаан, хийгүй гацаад байгаа билээ.

гэж албаныхан үзэж байгаа ч бодит тоо нь илүү их байж магадгүй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.18

Одоо 10 хувь үлдсэн бол хурдхан дуусгачих ,

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.85

Яасан хүний үнэргүй балай вэ энэ

Монгол
2 жилийн өмнө
103.140.10.238

Иймэрхүү усан тэнэгүүр амьд яван шаардлагагүй

Zz
2 жилийн өмнө
202.55.188.37

Buuj uguugui hotiig manaihan ezelj avaad tserguudeeree 3 honog taluulaad shataachihdag bsn orosuud yahiin bgaan ustgaad hayval taarna

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.159

Угаасаа фашистууд бууж өгөхөөс үхтэлээ айж бгаа. Хүн алахдаа нүдээ чавчдаггүй алуурчид хар аминдаа үнэхээр хайртай арчаагүй новшнууд бдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.