Авлигатай тэмцэх газраас 2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг үндэслэн Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн онд сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.
Тус хороо уг асуудлыг өнгөрсөн Пүрэв гарагт хэлэлцсэн байна. Хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулжээ. Тухайн үед шүүгч С.Төмөрбатыг хөрөнгө, орлогоо мэдүүлээгүйг АТГ мэдээлж байсан юм.
Шүүхийн тухай хуулийн заалт:
52 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
52.1.Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
57.1.7.Энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах;
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ одоо өдий болтол цалингаа аваад л байсан оргодол уу ШЕЗ нэг л биш ээ ийм байж яаж хүний хувь заяаг шийдэнэ ээ
Ene lalriig huuj ireh yumsan
Энэ ч яахав илүү бөгөөд илий балай ажил болжээ. ХАРИН ДЭЭД ШҮҮХЭД ХУРАЛДААНД ОРОЛЦДОГГҮЙ, ОЛОН ЖИЛ АЖЛАА ХИЙХГҮЙ АТЛАА ЦАЛИНГАА АВААД, ГАВЬЯАТ ХУУЛЬЧААР ШАГНАГДСАН " ШҮҮГЧ " БАЙДАГ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ.
Шүүгч гэж өөрсдөө бөөн авилгач хулгайч зальтай байж яаж хүн шүүх вэ дээ