СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-21

Баянзүрх дүүрэгт байрлах 109 хашаа хайсыг маргаашнаас буулгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

"Баянзүрх дүүргийн хэмжээнд газар хашаалж, орц гарц хаасан байдал хэрээс хэтэрлээ" хэмээн тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цахим хуудастаа бичжээ.

Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн 15, 18-р хороонд байрлах 73 гараашийг буулгаж 2000 м2 талбайг чөлөөлсөн бөгөөд тухайн ойр орчмын амьдардаг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ногоон байгууламж, авто зогсоолын тохижилтыг хийхээр болсон. Энэ удаад замбараагүй хашаануудаасаа салцгаая гэж аж ахуй нэгж, иргэдээсээ уриалж байна гэжээ.

Маргаашнаас /2022.03.22/ эхлэн дүүргийн хэмжээнд 109 байршил байгаа хашаа хайсыг буулгаж орц гарцуудыг нээхээр төлөвлөж байгаа ажээ.


Иймд хашаа барьж орц гарц хаасан иргэн, аж ахуй нэгжүүд та бүхэн заавал биднийг очиж буулгахыг хүлээлгүй өөрсдийн ухамсраараа хийж хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, иргэндээ ээлтэй орчныг хамтарч бүрдүүлэхийг хүсье хэмээн тус дүүргийн ЗДТГ-ас уриалжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зосин
3 жилийн өмнө
66.181.182.66

Тийм шүү энэ хашаа хайснууд хэрээс хэтэрлээ.яМашин тэрэг явах байтугай явган хүн явах газаргүй тойрсооор байгаад төөөрчих юмаа.Буулгах нь зөвөө.Хашааныхаа оронд нь модоо тариад явган хүнии заммаа бхрих.мөн машины замаа барих зөв

Ганбаа
3 жилийн өмнө
202.126.88.186

Кино үйлдвэрийн үүд, тргэний шүүхийн урд талбай зэргийн автомашины зогсоолыг нээлгээч ээ, бараг автомашин зогсдоггүй байж хаагаад байх юм

Зочин
3 жилийн өмнө
64.119.17.112

Ийм ажлын засаг даргыг200 хувиар ч хамаагүй дэмжинэ. Яагаад гэвэл шинэ авч буй байрны чинь мөнгөн дээр чинь мөнгө нь нэмэгдчихсэн бгаа.

Мөнх
3 жилийн өмнө
66.181.161.113

107б байрны арын хашааг буулгах хэрэгтэй. 100-хан метрийн цаадах сургууль цэцэрлэг орох гэж бараг 1 км тойрч зохицуулалтгүй авто зам хөндлөн гарч байна. Хүүхдүүдэд маш их эрсдэл дагуулж байна

Зочи
3 жилийн өмнө
103.229.122.229

Захын баруун талд ногоон төгөлхавь арай дэндүү шүү явган хүн гарах гарц барагбайхгүй шөнө бол бүр явах арга бараг байхгүй дээ

Зочин
3 жилийн өмнө
103.229.122.229

Шөнийн захын баруун тал ногоон төгөл хавь шөнө битгий хэл өдөр явхад ч хэуүүдээ

Зочин
3 жилийн өмнө
103.229.122.229

Зөв машзөв

дэмжэж бн аа
3 жилийн өмнө
66.181.161.52

дэмжэж бн

Батжаргал
3 жилийн өмнө
66.181.161.52

дэмжэж бн

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.107

Дэмжиж бна төлбөр авдаг зогоолыг төлбөргүй болго

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.