СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-21

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нд дуусна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг.

Ингэхдээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлтөд хамруулдаг. Энэ хугацаа .
Оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд дараах хөнгөлөлт тооцогдож байгаа юм.

  • 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
  • 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
  • Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн .

Засгийн газрын шийдвэрээр энэ оны зургадугаар сар хүртэл айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг төр хариуцаж буй. Энэ хүрээнд орон сууцны айл өрхийн 250 квт.ц 41.300 төгрөг, 350 кВт.ц, гэр хорооллын айл өрх 58.300 төгрөгийн цахилгааны төлбөрийг хөнгөлөхөөр болсон. Энэ шийдвэр 2022 оны тавдугаа сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Гэхдээ цахилгааны хэрэглээний төлбөрийн зөрүүг иргэд өөрсдөө төлөх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.