СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-21

Энэ жилийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй тамирчин өрсөлдөнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монголын боксын холбооноос Улсын аваргын тэмцээн болон Куба улсаас урилгаар ирсэн зөвлөх дасгалжуулагчийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 21-27-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Цар тахлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан улсын аварга шалгаруулах тэмцээн нь Парис 2024 олимпын наадам хүртэл ажиллах, үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх зорилготойгоос гадна тавдугаар сарын 6-21-ний өдрүүдэд Турк улсын Истанбул хотноо эмэгтэй боксчдын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтыг давхар явуулж байгаагаараа онцлогтой 

Олон улсын боксын холбоо болох ABА-ын журмын дагуу эрэгтэй 13 жин, эмэгтэй 12 жинд тамирчид өрсөлдөнө. Өмнө нь тамирчдынхаа чансааг гаргаад, эрэмбэлж, дээд доод зоонд хуваадаг байсан бол энэ удаад ямар нэг давуу эрхгүйгээр бүх тамирчид ижил гараанаас, сугалаагаар өрсөлдөнө. Тус жиндээ алтан медаль авсан тамирчин шигшээ багт орохоос гадна ур чадвар сайтай, өсөн дэвжих боломжтой тамирчдын талаар Удирдах зөвлөл санал оруулна гэж боксын холбооноос мэдэгдлээ. 

Дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез нь Кубын боксын спортод 30 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бөгөөд туршлагатай дасгалжуулагч юм. 

Монголын боксын холбооноос энэ жил хөдөө орон нутгийн тэмцээний тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн шигшээ багийн дэргэд залуучуудыг шигшээ баг, хоёрдугаар шигшээ багийн бий болгож 9 дасгалжуулагч, 40-50 тамирчинтай байхаар төлөвлөжээ. 

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Livetv.mn сайт болон Livetv HD телевиз онцгой эрхтэйгээр энэ сарын 21-27-ны өдрүүдэд өдөр бүрийн 12-18 цагийн хооронд шууд дамжуулан үзүүлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.