СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-21

"Оргил" худалдааны төвийн автомашины зогсоолыг чөлөөлнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өмгөөлөгч А.Базар Энканто “Оргил” худалдааны төвийн авто зогсоол нь олон нийтийн эрх ашгийг зөрчиж, хууль бусаар баригдсан асуудал дээр шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл уг асуудал найман сар гаруй хугацаанд үргэлжилж, 2021 оны наймдугаар сард “Оргил” худалдааны төвийг авто зогсоолоо буулгахыг шүүх даалгасан байдаг.

“Оргил” худалдааны төвийн авто зогсоол барьсан уг газар нь явган иргэд болон дугуйтай иргэд зорчдог автозамын хажуугийн явган зам байрлаж байсан бөгөөд тус замыг автозогсоол болгосноор иргэд нэг бол автомашины зам дээгүүр, эсвэл автозогсоол дээгүүр зорчих шаардлагатай болоод байсан юм.

Өмгөөлөгч А.Базарын хувьд “Оргил” худалдааны төвийн автозогсоолыг чөлөөлөхөөс татгалзвал шүүхэд дахин нэхэмжлэл гаргана гэж мэдэгдэж байсан.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Оргил” худалдааны төв буюу “Энканто” цогцолборын өмнөх явган хүний зам гаргах үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өгчээ.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “. Шүүхийн маргаан өнгөрсөн намар эцэслэн гарсан учир шийдвэр биелүүлэх боломж одоо л бий болж байгаа гэж хариуцсан албан тушаалтан тайлбарлаж байна” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.93

Маш зөв хүнээ хүндэтгэн үзэх ү Машин аа хүндэтгэн үзэх ү Оргил Ганбаатар гишүүн бол машин г дээшээ зална гэдэг л хүн бна Модтой чихэрэнд хууртагддаг Баянгол дүүргийн иргэд э

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.