СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-21

ӨНӨӨДӨР: Монголын боксын холбоо Кубаас ирсэн зөвлөх дасгалжуулагчаа танилцуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.21/ өрнөх үйл явдлыг танилцуулж байна.

9:00 цагт:

УБЦТС компанийн байранд “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болно. Утас: 99127866

“Blue Sky” зочид буудалд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье!” зөвлөгөн болно. Утас: 99820808

10:00 цагт 

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд Хүүхэлдэйн театрын найруулагч, хүүхэлдэйн урлагийн магистр Б.Алтан-Очир Олон улсын хүүхэлдэйн театрын өдөрт зориулан хувийн цуглуулгаа танилцуулна.

10:30 цагт:

Монголын боксын холбооноос Улсын аварга шалгаруулах тэмцээн болон шинээр урьж буй зөвлөх дасгалжуулагчаа танилцуулна. Уг арга хэмжээ “Үндэсний мэдээллийн төв”-д болно.

11:00 цагт: 

“Монгол ньюс” мэдээллийн төвд Зариг.мн сайтаас нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Тавхан хором хүлээе" төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр мэдээлнэ.

13:00 цагт:

Үндэсний номын санд “Дэлхийн яруу найргийн өдөр”ийг тохиолдуулан УГЗ, доктор, профессор Л.Эрдэнэчимэг Зохиолч-Уншигчийн уулзалт зохион байгуулна.

14:00 цагт:

Төрийн ордонд  “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” хэлэлцүүлэг болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.