СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн М-ээс цагдаагийн байгууллага хүлцэл өчлөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн жолоо барьсан учир цагдаагийн алба хаагч иргэнийг шонгийн модноос гавласан мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсаныг Трэнд LIVE онцлон хүргэсэн билээ. 

Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн олон нийт шүүмжилсэн юм. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын ХМТ-өөс дараах мэдээллийг ирүүллээ.
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян айраг багт оршин суух иргэн “М” нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж “ тул тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйл /Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх/, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаартай "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын Гуравдугаар бүлгийн 3.4.е /Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирхааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох/ дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.
Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс ХҮЛЦЭЛ өчиж байна.
Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллаж байна хэмээн ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРаас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.12

Tsagdaa nar iim l yos zuigui humuus

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.