"Лантуун дохио" ТББ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төслийн таван жилийн туршлагад үндэслэн "Ид шидийн орон-Жишиг төв"-ийг хөдөө орон нутагт бүтээхээр тендер зарласан.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-аас гуравдугаар сарын 10-ны хугацаанд материал хүлээн авч, бусад аймгууддаа боломж олгох үүднээс хугацааг тав хоногоор сунгажээ. Нийт 21 аймгаас 7 аймаг саналаа ирүүлсэн байна.
Ажлын хэсэг материалтай танилцаж дуусаад шүүгчдийн бүрэлдэхүүнийг олон талын төлөөллөөс сонгоно. Шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй /LIVE/ хийнэ гэж "Лантуун дохио" ТББ-аас мэдэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.