СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж байсан үйлдлийг таслан зогсоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах, Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж байсан үйлдлийг таслан зогсоожээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Хүүшийн аманд газар зөвшөөрөлгүй ухаж байна" гэх мэдээллээр өчигдөр очиж ажиллан үйлдлийг зогсоосон. Гэвч Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчдыг явсан хойгуур үдээс хойш үргэлжлүүлэн ажилласан байна. Орой дахин гомдол ирсний дагуу очиж шалгалаа.

Газар дээр нь очиж үзэхэд хариуцсан хүн байхгүй хоёр ширхэг экскаватор ажиллаагүй. Ачааны дөрвөн автомашинтай хүмүүс өглөөний 10:00 цагаас шороо зөөнө гэсэн тайлбартай зогсож байна. Тэд хувийн машинаараа хөлсөөр ажиллаж байгаа тул компанийн талаар мэдэхгүй гэж хэллээ. Нөхцөл байдлыг хянаад машинуудыг талбайгаас гаргаж явуулж, өайгаль хамгаалагч хяналт тавьж хонохоор боллоо. Мөн хоёр ширхэг экскаваторын хаалган дээр шаардах хуудас наасан. Маргааш хамгаалалтын захиргаан дээр ажиллаж холбогдох хүмүүсийг нь дуудаж бичиг баримтын бүрдлийг шалгана" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.