Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн иргэдийн цэвэр, эрүүл орчинд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2022” аян 5 дах жилдээ зохион байгуулж байна.
“Хоггүй Хан-Уул 2022” аянд дүүргийн нутаг дэсвгэр дэх аж, ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, хороо, дүүргийн төрийн албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж талбай, Туул гол болон дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээг /2022.03.20/-ны өдрийн Ням гарагийн 10:00 цагаас эхлэн явагдлаа. Өнөөдрийн цэвэрлэгээгээр 2 500 800 мкв талбайд их цэвэрлэгээ хийж, 429 тонн хог хаягдлыг ачиж буулгажээ.
Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 22 хэлтэс албадын 500 гаруй албан хаагчид, 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэгийн ажилчин, 210 СӨХ, 812 аж ахуйн нэгж байгууллагын 5102 ажилчин албан хаагч, иргэд хамтран их цэвэрлэгээ хийлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.