СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-20

Монгол ноходыг харуулсан “Андгай” үзэсгэлэн өнөөдрөөс нээгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол үндэсний уугуул үүлдрийн ноходтой холбоотой уран бүтээлчдийн үзэсгэлэн, археологийн олдвор болон угсаатны зүйн үзмэрүүдийг хамруулсан “Андгай” үзэсгэлэнг энэ сарын 20-28-нд толилуулах гэж байна. 

Монгол арт галерейд өнөөдөр /2022.03.30/ нээгдэж буй уг үзэсгэлэнгийн зорилго нь монгол банхар үүлдрийн цэвэр цусны удмын санг хамгаалан хөгжүүлэх, хөдөө орон нутагт малчны хотонд эргэн нутагшуулах, монголчуудын нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, өв уламжлалыг хүүхэд багачууд, олон нийтэд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах ажээ. 

Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол арт галерей, Монгол банхар судлалын холбоо \ТББ\ ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, ШУА-Археологийн хүрээлэн, Стандарт хэмжилзүйн газрууд ажиллаж байна.

Үзэсгэлэнд мэргэжлийн зураач уран бүтээлчдийн уран зураг, баримал, сийлбэр, арьсан урлалын бүтээлүүд дэлгэгдэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.