СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-19

Г.Эрхэмбаяр аварга онцгой байдлын ажилчдад хандив өгөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Энэ сарын 18-нд буюу Монгол цэргийн баярын өдрөөр Онцгой байдлын албан хаагчдадаа зориулан Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр "Эрхэмбаяртай үдэш" цэнгүүнийг зохион байгуулсан билээ. 

Энэхүү тоглолтын орлогыг цар тахлын хүнд цаг үед цаг наргүй ажилласан Онцгой байдлын алба хаагчдад зориулна гэж байсан. Тоглолтын үеэр Онцгой байдлын гурван албан хаагчдад иж бүрэн тавлигатай өргөө цагаан гэр, 10 албан хаагчдад мөнгөн урамшуулал олгожээ. 

Энэхүү цэнгүүнд Ардын жүжигчин Л.Долгор, МУСТА дуучин Д.Отгонжаргал, МУГЖ дуучин Л.Болдбаатар, МУСТА дуучин Б.Болдбаатар, Ардын урлагийн "Жонон" хамтлаг зэрэг сор болсон уран бүтээлчид уригдан оролцсон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.