Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороо "Эрчим хүч" -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд "Хьюндай Аэро Сити" маркийн зорчигч тээврийн автобус "Тоёота Камри" маркийн автомашины араас мөргөжээ.
Улмаар эсрэг урсгалд орж "Хьюндай Старекс" маркийн автомашиныг мөргөж хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарлаа.
Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Автобусны жолооч нарт замын аюулгүй ажиллагааны талаар байн байн сургалт явуулж байхгүй бол энэ мэт осол аваар тасрахгүй бололтой.Боловсрол муутай харилцааны( үйлчилгээний)соёлгүй жолооч нар их байдаг. Хүнд үйлчилж байна гэдгээ мэдэдгүй хүн сууж бууж байхад анхаарахгүй байнга утсаар ярьдаг,тамхи татдаг, настай хүн хүүхэд суух гэж байхад хаалгаа хаагаад давхидаг, хоорондоо уралддаг автобус нь бохир тоос шороотой хүйтэн хамаг эд анги нь санжиганасан, эвдэрхий.. гм. Хариуцсан дээд байгууллага нь парк шинэчлэлт хийж нийтийн тээврээ бас жолооч нараа шинэчлэмээр болсон.21-р зуундаа тохируулж ажиллацгаая!!!