™ watch d|
Нийгэм | 2022-03-19

Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 2 өрхөд шинэ гэр гардуулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Овоо сумын хаваржилтын байдал, сум орон нутгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай биечлэн танилцаж, аймаг орон нутгаас юун дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар сумын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Мөн энэ үеэр гал түймрийн аюулаас үүдэн гэр оронгүй болсон 2 малчин өрхөд шинэ гэр гардууллаа.
Өнгөрсөн оны сүүлчээр Баян-Овоо сумын 2 малчин өрх гал түймрийн ослоос үүдэн гэр оронгүй болсон харамсалтай үйл явдал болсон. Иймд Баян-Овоо сумын Налих багын малчин Ш.Эрдэнэзориг мөн тус сумын Харзаг багын малчин С.Соёлсайхан нарын гэр бүлд аймгаас 5 ханатай өргөө гэрээр дэмжлэг тусламж үзүүллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.