СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-19

Хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

"Эрдэнэт" ТӨҮГ-ын өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын бүтээн байгуулалттай уялдуулан, нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын тавдугаар секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэлийн ажлыг 2020 оны наймдугаар сараас эхлүүлсэн.

Энэ хүрээнд хуучин тавдугаар секцийг буулгах, шинэ секцийн суурь цутгах, төмөр хийцийг угсрах ажлыг бүрэн дуусгажээ .

Шинэ секцийн Wemco маркийн флотомашинууд нь өндөр бүтээмжтэй, овор хэмжээ багатай, орчин үеийн бүрэн автоматжуулсан камер болон хяналтын систем бүхий төхөөрөмжөөр тоноглогдох юм. Мөн ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаа сайтай, өнөөгийн болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарт тохирсон дөрвөн хувилбарт технологийн уян схемээр ажиллах боломжтой.

Өмнө нь баригдсан хам баяжуулалтын секцүүдтэй харьцуулахад хямд өртөгтэй бөгөөд уг төсөл өртгөө 2.5 жилд нөхнө гэж мэргэжилтнүүд тооцож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.