Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад нийцсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.
Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуульд нийцэж байна хэмээн Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас дүгнэлээ.
Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.