Монгол үндэсний уугуул үүлдрийн ноходтой холбоотой уран бүтээлчдийн үзэсгэлэн, археологийн олдвор, фото болон угсаатны зүйн үзмэрүүдийг хамруулсан "Андгай" үзэсгэлэн энэ сарын 20-ноос 28-ны өдрүүдэд үзэгч олны хүртээл болохоор болжээ.
Монгол арт галерей, Монгол банхар судлалын холбоо ТББ хамтран уг үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм.
Үндэсний уугуул нохойн нэг болох монгол банхар үүлдрийн цэвэр цусны удмын санг хамгаалан хөгжүүлэх, хөдөө орон нутагт малчны хотонд эргэн нутагшуулах, монголчуудын нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, өв уламжлалыг хүүхэд багачууд, олон нийтэд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилготой томоохон үзэсгэлэн арга хэмжээг дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын Яам, ШУА- Археологийн хүрээлэн, Стандарт хэмжилзүйн газрууд ажиллаж байна.
Монгол арт галерейд:
Хаяг: БЗД 26-р хороо Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей
Утас: 77198080, 86474747
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.