Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан гуравдугаар сарын 18-нд цэргийн цол, одон медаль гардууллаа.
Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Зэвсэгт хүчний салбараас тээврийн гавьяат шагнал авсан эрхмийн хувьд залуу хойч үедээ орчин үеийн техникийг гарамгай сайн эзэмшиж, чадварлаг, ёс суртахуунтай ажиллахыг захилаа. Тэрбээр “Тээврийн хэрэгслээр хүнд үйлчилнэ гэдэг нарийн нандин үйлчилгээний төрлийн ажил. Сахилга дүрэм, харилцааны асуудал. Өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, ангийн хамт олондоо цэргийн баярын мэнд дэвшүүлж байна” гэсэн юм.
Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг Дотоод хэргийн сургууль, Батлан хамгаалах сургууль, Тэмүүжин өрлөг сургуулийн сурагч нарт олгов.
Монгол Цэргийн нэгдсэн холбооны хуулийн зөвлөх Ж.Бумнанжидийн хувьд цагдаагийн байгууллагад 40 гаруй ажил ажилласан. Цагдаагийн байгууллагад ажилладаг нийт бүрэлдэхүүндээ баярын мэнд дэвшүүлж, төрийн сүлд үргэлж ивээж явахыг ерөөв.
Гавьяат нисгэгч цолоор шагнагдсан ЗХ-ний 337-р ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч Н.Баясгалан “Гавьяат нисгэгч болж буйдаа баяртай байна. Нисэхийн амьдралаар 42 жил ажиллаж амьдарч байна. Анх сөнөөгч онгоцны механикчаар ажлын гараагаа эхэлсэн. 31 жилд нь багш нисгэгчийн үүргээр гүйцэтгэгч байна. Байлдааны нисдэг тэрэгний төлөөлөл гэдгээрээ бахархаж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд хүн эзэмшсэн мэргэжилдээ тууштай байвал эрт ирээдүйд үнэлдэг шүү гэдгийг захимаар байна. Миний том хүү сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн. Нисэх хүчний салбарын ирээдүй гэвэл өндөр хэмжээнд яригдах байх” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ангийнхаа шатахууныг мөн чих зарж олон арван дарга нарыг хахуулдаж цол хэргэм авч хүүхдээ сургуульд явуулсан хүн чанараар авах юм бхгүй, хийдэг ажил нь ердөө л дээд дарга нараа долоох. Төрийн хэдэн дарга зөөж арга заль зохиож бгаад гаяъят гдг цолыг аваад зүүж бх жишээтэй! Ми24 нисдэг тэрэгний лапотик эвдэж мотор сүйтгэсэн, Ми-8 нисдэг тэрэг унагах эх үүсвэрийг нь удирдан з.б сан Улсын өмч сүйтгэж хүн алсан гөлөгдөө! Нисгэгч нарынхаа дадлага хийх шатахууныг зарж үрээд, тэд нь дадлагагүйн улмаас унасан!